Олон цагаар чихэвчээр хөгжим сонсох ямар сөрөг үр дагавар дагуулдаг талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолой судлал мэс заслын тасгийн чих сонсголын их эмч Д.Уянга:
-Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно. Гадна болон дунд хэсэг нь дууны долгионыг цуглуулан сувгаараа цааш нь дамжуулах үүрэгтэй. Дунд хэсэгт сонсголын яснууд гэж нэрлэгддэг маш жижиг, алх, дөш, дөрөө гэсэн гурван жижиг яс байдаг. Дотор хэсэг нь сонсголын захын эрхтэн бөгөөд түүний дунгийн дотор байрлах кортийн эрхтэн дууны долгионыг хүлээн авч сонсголын мэдээллийг цааш төв мэдрэлийн системийн төвд дамжуулснаар хүн дуу авиаг ялган таньж мэдэх үйл явц явагддаг.
Сонсголын бууралтыг ерөнхийд нь дуу дамжуулах хэлбэрийн, мэдрэл сэрэхүйн гаралтай, дээрх хоёр шинжийг агуулсан холимог хэлбэрийн гэж ангилдаг. Чих гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтоно гэж ярианы эхэнд дурдсанчлан гадна, дунд чихний эмгэгийн үед дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг. Үүнд эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг. Харин дотор чихний эмгэгүүдийн үед дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүсдэг.
Чихэвчний хөгжмийн буруу хэрэглээнээс үүдсэн сонсголын бууралт нь мэдрэл сэрэхүйн гаралтай хэлбэрт хамаарна. Өөрөөр хэлбэл, чихэвчнээс болж үхсэн сонсголын эс дахиж сэргэхгүй.
Чихний дотор талд байрлах жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтдэг. Ийм төрлийн сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Чихний дотор талд байрлах жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтдэг. Ийм төрлийн сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. 60 харьцах нь 60 гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Чихэвчээр хөгжмийн дууны түвшний чангарлыг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай. Мөн аль болох толгойдоо зүүдэг чихэвч сонгох хэрэгтэй. Энэ нь гадны дуу чимээг илүү сайн тусгаарладаг учраас хөгжмөө тултал нь чангалах шаардлаггүй болно. Хамгийн чухал нь аам хөндлөн гарах, гудамж талбай олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр чихэвчгүй явах хэрэгтэй" гэдгийг онцлов.
Ташрамд дурдахад, чихэвч зүүсэн залуусын юу сонсож байгаа нь бусдад сонсогддог. Энэ нь 110-аас дээш децибелтэй сонсож байна гэсэн үг юм байна. Тиймээс ийм хэмжээний хүчтэй дуу чимээ удаан хугацаанд сонсвол сонсголын бууралттай болж улмаар дотор чихээ гэмтээж дүлий болох эрсдэлтэй. 105 децибелтээс дээш ямар ч чимээг долоо хоног бүр 15-аас дээш минут сонсвол яваандаа сонсголгүй болох магадлалтай гэнэ.
Тухайлбал, чихэвчний хөгжим чанга дээрээ 112, жирийн харилцан яриа 60-65, дуу чимээ ихтэй гудамж 75-85, гар өрөм 98, хүнд даацын машины чимээ долоон метрийн холоос 95-100, шөнийн клуб 110, түргэний дохиолол 120 децибелтэй байх жишээний. Өөрөөр хэлбэл, бүжгийн талбай дээр 100 децибелтийн чимээнд 15 минут бүжиглэсэн, спикернээс хол зайд буюу 95 децибелтийн чимээнд 45 минут бүжиглэсэн хоёр ижил тэнцүү аж.
Эх сурвалж: Time.mn