2022 оны байдлаар халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаанд хоол боловсруулах тогтолцооны өвчин, зүрх судасны өвчин эзэлж байна. Халдварт бус өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйлд амьдралын хэв маяг, хоол хүнсний хэрэглээ хамаардаг. Эмчилгээний хоол, шим тэжээл нь эмнэлзүйн тусламж үйлчилгээний салшгүй хэсэг бөгөөд өвчин түүний хүндрэлээс сэргийлэх, өвчний эдгэрэлтийг түргэсгэх, эмэн эмчилгээг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэхүү сургалтыг УНТЭ-ийн Эмнэлзүйн баг, НЭМА, Хоол үйлдвэрлэлийн тасаг хамтран зохион байгууллаа. Эмч, суралцагч эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хоол зүйч, хоолны технологич нарт дотрын эмгэгийн үед зөвлөх эмчилгээний хоол, шим тэжээлийн талаар мэдлэг чадвар олгосон сургалт боллоо. Ард иргэдэд эрүүл зөв хооллолтын талаар эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтыг өргөжүүлэх шаардлагатай байна.