Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
АНУ-ЫН ВИРТУ САН 250 ГАРУЙ ӨВЧТӨНД ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

АНУ-ЫН ВИРТУ САН 250 ГАРУЙ ӨВЧТӨНД ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт АНУ-ын Вирту сангийн шугамаар 2023 оны 05 дугаар сарын 12-27-ны өдрүүдэд нүдний хавдар, нөхөн сэргээх мэс засал, хялар, глауком, эвэрлэг шилжүүлэн суулгах чиглэлээр 8 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ирж 250 гариу өвчтөнд үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлээ.
Энэ хугацаанд 56 мэс засал хийснээс эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал-3, нүдний даралт буулгах сүүлийн үеийн шинэ технологи болох миннимал инвазив мэс засал ксен гель стент тавих мэс засал -1, хяларын мэс засал -3, нүдний хавдар нөхөн сэргээх мэс засал-49 тохиолдолд хийсэн байна.