Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ НЯМААХҮҮГИЙН НАРАНЦАЦРАЛ “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДЛАА

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ НЯМААХҮҮГИЙН НАРАНЦАЦРАЛ “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДЛАА

УНТЭ-ийн “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор шагнагдсан анхны сувилагч Н.Наранцацрал байлаа.Тэрээр УНТЭ-ийн Гемодиализийн төвд тасралтгүй 36 жил ажиллаж, энэ хугацаанд бөөрний цочмог дутагдалтай 2587 өвчтөн, бөөрний архаг дутагдалтай 256 эмчлүүлэгч гадаадад болон эх орондоо бөөр шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэгдэн гемодиализийн эмчилгээ, сувилгаанд хамрагдаж, амжилттай хийгдсэн нь энэ чиглэлээр сувилахуйн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон байна. Нөгөө талаар бөөрний архаг дутагдлын улмаас амьдралын эцсийн шатандаа шилжсэн эмчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үйлчилгээг тэдний сүүлчийн мөч хүртэл нь өндөр хэмжээнд хүргэж, хамт олныхоо төдийгүй үйлчлүүлэгчид тэдний ар гэрийнхний талархлыг хүлээсэн, мэргэжлийн ёс зүйн талаар бусад мэргэжил нэгт нөхдөдөө үлгэр дуурайлал болдог тэргүүний ахмад сувилагч юм.