Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон Дани улсын Аальборгийн их сургуулийн эмнэлгийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд УНТЭ-ийн Зүрхний төвийн эмч нар Профессор Сам-Риахитай хамтран Ховдлын дээрх тахикарди оношоор электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээг 2023 оны 05 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд 13 тохиолдолд хийж, мөн 20 гаруй амбулаторийн үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн байна.