Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 онд БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй.
Өдгөө 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Элэг шилжүүлэн суулгах 200+ мэс заслаа амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар - 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар - 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилт юм. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно.