11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬД ОРОЛЦЛОО

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬД ОРОЛЦЛОО

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэх, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн хэмээх гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна

Үүний нэг болох “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж буй бөгөөд “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивальд УНТЭ-ийн хамт олон оролцон Сэргээн засах эмчилгээний тасгаас Хөдөлгөөн заслын дасгал хөдөлгөөнийг зааж, Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн эмч нар чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх, өлөн үеийн глюкоз тодорхойлох, оношлох, үзлэг зөвлөгөөг 400 гаруй ард иргэдэд үзүүллээ. Мөн тус арга хэмжээний нэг хэсэг болох сагсан бөмбөгийн 3*3 тэмцээнд тус эмнэлгийн эмэгтэй баг Тэргүүн байр, эрэгтэй баг 3 дугаар байранд орлоо.