11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЖАЙКАГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯПОН УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД УНТЭ-Т ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЖАЙКАГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯПОН УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД УНТЭ-Т ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах Жайкагийн төслийн хүрээнд Япон улсын зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын болон зарим тасаг, нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов.Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ,инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал, Жайка Токиогийн төвийн албаны дарга Сато Риэ, албаны мэргэжилтэн Исокава Шёоко,төслийн ахлах зөвлөх Шимада Масаки, төслийн зохицуулагч Эномото Каёоко, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Кавабата Рэико, Э.Анхцэцэг, төслийн эх барихуйн мэргэжилтэн Икэмото Мэгүми төслийн сувилахуйн мэргэжилтэн Ямамото Ёоко төслийн ажилтан Л.Аззаяа нар оролцлоо.