Шалтгаан
Хүнсийг буруу ургуулах, хураах, хадгалах, боловсруулах зэргээс хүнсэнд нян орж болох бөгөөд нэг хүнснээс нөгөөд дамжина.
Дархлаа суларсан үед хоолны хордлогод өртөх нь хялбар
Дааврын өөрчлөлт нь нянд өртөмтгий болгодог. Жишээ нь жирэмсэн эхчүүд.
Дархлаа нь хангалттай хүчтэй байдаггүй бага насны хүүхдүүд мөн хоолны хордлогод өртөх нь эрсдэл өндөртэй тооцогддог.
Шинж тэмдэг
Дотор муухайрах
Бөөлжих
Гүйлгэх
Хэвлийгээр өвдөх, базлах
Халуурах
Хүнд хордлогын үед түргэн тусламж дуудахыг зөвлөнө. (Түргэн тусламж – 103)
Олон удаагийн давтамжтай бөөлжиж, гүйлгэснээр шингэн ихээр алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Урьдчилан сэргийлэлт
Хоол идэхээс өмнө гараа тогтмол угааж байх
Халуун усаар, савандаж гараа угааж байх
Хоол хийхдээ гараа угаах
Түүхий хоол идэхгүй байх
Түүхий махыг бусад хүнснээс тусад нь хадгалах
Шүүрхий хоол хийхгүй байх
Найдвартай үйлдвэрт хийгдээгүй бүтээгдэхүүн идэхгүй байх