11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ОЛОН УЛСЫН ХУРАЛ”-ЫГ “ЁС ЗҮЙГ ДЭЭДЛЭН-ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АВАРЪЯ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ОЛОН УЛСЫН ХУРАЛ”-ЫГ “ЁС ЗҮЙГ ДЭЭДЛЭН-ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АВАРЪЯ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын их сургуулиуд хамтран 8 дахь жилдээ “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-ыг “ЁС ЗҮЙГ ДЭЭДЛЭН-ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АВАРЪЯ” уриан дор 2023.07.06 өдөр зохион байгуулж байна.
Тус олон улсын хуралд УНТЭ-ийн Ерөнхий захирал, Төрийн шагналт Б.Хишигжаргал, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны тэргүүн, Төрийн хошой шагналт, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Ардын эмч Н.Оюундэлгэр, Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч П.Батчулуун, БНСУ-ын Рафаэл интернэйшнл байгууллагын тэргүүн, Азийн Эртхэн шилжүүлэн суулгах холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ан Гью Ри болон БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэг, Католикийн их сургууль, Бундам, Асан их сургуулийн эмнэлэг, УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Олон улсын хурлаар Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хурдтай хөгжиж, улам нарийсаж буй энэ цаг үед зохиогдож буй хурлаараа шинэчлэгдэн сайжирсан, аюулгүй, үр дүнтэй арга аргачлал, техниктэй танилцах, шинэ мэдээлэл авч мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн туршлага судлах, бидний өмнө тулгарч буй ямарваа нэгэн асуудал хүндрэлүүдээ хэлэлцэн шийдвэрлэх өргөн боломж бүрдэх юм.