11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ, ГССҮТ-ИЙН ХАМТАРСАН БАГ “ТӨРИЙН СОЁРХОЛ“ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

УНТЭ, ГССҮТ-ИЙН ХАМТАРСАН БАГ “ТӨРИЙН СОЁРХОЛ“ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хамтарсан АУ-ны доктор Т.Мөнхсайхан ахлагчтай, УНТЭ-ийн Үений мэс заслын эмч Н.Энхтайван болон багийн хамт олны "Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" сэдэвт бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ТӨРИЙН СОЁРХОЛ" хэмээх эрхэм хүндэт шагналыг өнөөдөр 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гардууллаа.
Тус эмчилгээг Монгол улсад 2011 онд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10,000 гаруй иргэнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг ажилттай үзүүлсэн байна.