Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Оюу толгой компаний гүйцэтгэх захирал Армандо Торрес “Зүүний чиглүүлэгчтэй эхо” DC-60 аппаратыг УНТЭ-ийн Бөөрний төвд хүлээлгэн өгөх арга хэмжээ УНТЭ дээр зохион байгуулагдлаа

Оюу толгой компаний гүйцэтгэх захирал Армандо Торрес “Зүүний чиглүүлэгчтэй эхо” DC-60 аппаратыг УНТЭ-ийн Бөөрний төвд хүлээлгэн өгөх арга хэмжээ УНТЭ дээр зохион байгуулагдлаа

93 жилийн түүхтэй Улсын ууган Нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмч ажилчдад зориулан “Баясах Интернэйшнл” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд дасгал хөдөлгөөн хийж, амрах боломж бүхий эрүүл тохилог эко талбайг тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нээлтийн ёслолд УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д. Цэцгээ, Хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул, Сувилахуй эрхэлсэн албаны дарга Ц.Амаржаргал, Үйл ажиллагаа, үйлчилгээ маркетенгийн албаны дарга Б.Лхамсүрэн болон “Баясах Интернэйшнл” ХХК-ний Маркетенгийн албаны дарга н.Бүрэнболд хамт олныхоо хамт оролцлоо.

Нээлтийн үеэр Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ хэлэхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан тохилог орчинтой дасгал хөдөлгөөний төхөөрөмжүүд бүхий эко талбайг манай ажилчид, үйлчлүүлэгчдэд зориулан тохижуулж өгч байгаад Баясах Интернэйшнл” ХХК-ний хамт олонд баярлаж буйгаа илэрхийлэн цаашдын ажил төрөлд нь амжилт хүсэж талархал гардууллаа. Мөн энэ үеэр Баясах Интернэйшнл” ХХК-ний хамт олон өөрсдийн бүтээгдэхүүнийг нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдод танилцуулж амтлуулсан юм.