11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
БНСУ-ЫН БЗДХ ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ АРГУУДЫН ТАЛААР МОНГОЛ ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

БНСУ-ЫН БЗДХ ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ АРГУУДЫН ТАЛААР МОНГОЛ ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

БНСУ-ын Урологи-андрологийн нийгэмлэг болон тус улсын эрдэмтэн судлаачдын санаачилгаар УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв, Монголын Урологи-Андрологийн холбоо хамтран монголд анх удаа Солонгос-Монголын Бэлгийн замаар дамжих халдварын I форумыг өнөөдөр зохион байгуулж байна.Тус хуралд УНТЭ, УГТЭ, УХТЭ, ХӨСҮТ зэрэг лавлагаа шатлалын болон дүүргийн эмнэлгүүдийн 100 гаруй эмч, мэргэжилтнүүдээс гадна БНСУ-ын 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож, БЗДХ өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийн талаар өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж байна.

БЗДХ нь нян, вирусээр дамжин халдварладаг бөгөөд эмчлэхэд төвөгтэй, оношлоход хүндрэл бэрхшээл их гардаг, эмчилж байгаа болон эмчлүүлж байгаа хүнээс тэсвэр тэвчээр шарддаг өвчин. Энэ эмгэг нь аарцгийн үрэвсэлт өвчин үүсгэж, үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол даамжраад бэлгийн сулрал, үргүйдэлд хүргэдэг аюултай. ” гэв.