"Эрүүл мэндийн технологи 2023" үзэсгэлэнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 5 шинэ технологи танилцуулан оролцож байна.Үүнд:
1.Яс-үе дайрсан хорт хавдар, ясны том хэмжээний дутмагшлын үед, үе- мөч хадгалах мэс засал эмчилгээ / limb salvage surgery /
2. Салст доорхи туннел дурангийн тайралт (STER)
3. Цусны бүлэг тохироогүй амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг
4.Зүрхний хэм алдагдлын электрофизиологийн шинжилгээ, аблаци эмчилгээ
5.Төвөнхийн дууны хөвчийн сорвижилтыг авах, сарьсыг салгах мэс засал
Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн үeэр эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Мөн оролцогч байгууллагууд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, зөвлөгөө өгнө.