2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.
Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь "Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё" өдөрлөгийг өнөөдөр 2023.09.28-д 3 өртөөгөөр зохион байгуулж байна.
Өдөрлөгт ЭМЯ, ЭМХТ-ийн төлөөлөл оролцон, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал үг хэллээ.
1-р өртөөг Амбулаторид зохион байгуулж үйлчлүүлэгчдэд мэдээлэл зөвлөгөө мэдээлэл өгөх, тэдгээрийн санал, сэтгэгдлийг сонсох үйл ажиллагаа
2-р өртөөг стационарт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт"-ын чиглэлээр сургалт, мэдээлэл хийх, санал хүсэлт сонсох үйл ажиллагаа
3-р өртөөг Урологи Андрологийн төвд зохион байгуулж, эмнэлзүйн зохицуулалтанд шинээр нэвтрүүлж буй ажлууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн ажлуудын талаар сургалт хийлээ.