Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн Гол аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2023 оны 10 дугаар сарын 17 ны өдөр байгууллаа.
Тус уулзалтаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төв, болон Шилийн Гол аймгийн нэгдсэн эмнэлэгтэй гурвалсан хамтын ажиллагааний санамж бичиг байгуулснаа хэрэгжүүлэх, бэтэг өвчний тухай судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо.
Мөн цаашид ерөнхий мэс засал судлал болон бусад чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн сургах, харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийх зэрэг олон ажлыг төлөвлөж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.