11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“БИДНИЙ СОНГОЛТ ХАРВАЛТГҮЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“БИДНИЙ СОНГОЛТ ХАРВАЛТГҮЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэл зүйн төвөөс үйлчлүүлэгч нарт зориулсан “Бидний сонголт харвалтгүй Монгол” өдөрлөгийг зохион байгууллаа.
Харвалт нь Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархалт ихтэй, нас баралтаар 2-3-т жагсдаг, сүүлийн таван жилийн судалгааг харахад энэ төрлийн эмгэг байнга өсөлттэй, залуу хүмүүс ч харвах тохиолдол их байна. Харвалт өгөх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Цусны даралт ихсэх өвчин, судасны гаж хөгжил, судасны хатуурал, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс болж харвалт өгөх нь их байна.
Харвалтад хүргэдэг хамгийн том шалтгаан нь цусны даралт ихсэх юм. Цусны даралт ихсэлтийн шалтгаанаас үүдэлтэй тархины цус харвалт 50-60 хувьтай байна. Тиймээс даралтаа хэвийн байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ нь харвалт үүсэх шалтгаан болж байгаа юм.
Мөн харвалт нь эдийн засгийн асар их хор хөнөөлтэй. Учир нь харвалттай өвчтөнийг нэг хүн заавал сахих шаардлагатай. Энэ нь гэр бүлийн санхүүд асар их дарамт учруулдаг.
Мөн харвалтад 40-60 насныхан буюу ажил мэргэжлээрээ ид манлайлан ажиллаж буй хүмүүс өртөж байна.