11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Л.ЭНХСАЙХАН: УДААН СТРЕССТЭЙ ЯВСНААР ДАРАЛТ ИХСЭЖ, СУДАС НАРИЙСЧ ХАРВАХ ЭРСДЭЛД ХҮРГЭНЭ

Л.ЭНХСАЙХАН: УДААН СТРЕССТЭЙ ЯВСНААР ДАРАЛТ ИХСЭЖ, СУДАС НАРИЙСЧ ХАРВАХ ЭРСДЭЛД ХҮРГЭНЭ

<div class="relative text-xl text-secondary-800" style="box-sizing: border-box; border-width: 0px 0px 0px 4px; border-style: solid; border-color: rgb(229, 231, 235) rgb(229, 231, 235) rgb(229, 231, 235) rgb(222, 54, 48); border-image: initial; --tw-translate-x: 0; --tw-translate-y: 0; --tw-rotate: 0; --tw-skew-x: 0; --tw-skew-y: 0; --tw-scale-x: 1; --tw-scale-y: 1; --tw-pan-x: ; --tw-pan-y: ; --tw-pinch-zoom: ; --tw-scroll-snap-strictness: proximity; --tw-ordinal: ; --tw-slashed-zero: ; --tw-numeric-figure: ; --tw-numeric-spacing: ; --tw-numeric-fraction: ; --tw-ring-inset: ; --tw-ring-offset-width: 0px; --tw-ring-offset-color: #fff; --tw-ring-color: rgba(59,130,246,.5); --tw-ring-offset-shadow: 0 0 #0000; --tw-ring-shadow: 0 0 #0000; --tw-shadow: 0 0 #0000; --tw-shadow-colored: 0 0 #0000; --tw-blur: ; --tw-brightness: ; --tw-contrast: ; --tw-grayscale: ; --tw-hue-rotate: ; --tw-invert: ; --tw-saturate: ; --tw-sepia: ; --tw-drop-shadow: ; --tw-backdrop-blur: ; --tw-backdrop-brightness: ; --tw-backdrop-contrast: ; --tw-backdrop-grayscale: ; --tw-backdrop-hue-rotate: ; --tw-backdrop-invert: ; --tw-backdrop-opacity: ; --tw-backdrop-saturate: ; --tw-backdrop-sepia: ; padding: 0px 0px 0px 2rem; margin: 16px 0px 0px; outline: none; position: relative; font-size: 1.25rem; line-height: 1.75rem; --tw-text-opacity: 1; color: rgb(78 85 98/var(--tw-text-opacity)); font-family: SourceSansPro, -apple-system, BlinkMacSystemFont, " segoe="" ui",="" roboto,="" oxygen,="" ubuntu,="" cantarell,="" "fira="" sans",="" "droid="" "helvetica="" neue",="" sans-serif;"="">

Манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох тархины цус харвалтын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхантай ярилцлаа.

-Манай улсад тархины цус харвалт өвчний тархалт хэр их байна вэ?

-Ер нь, тархины харвалт Монголд гэлтгүй дэлхийд өндөр тархалттай өвчин. Дэлхийд тархины харвалт маш олон жил нас баралтаараа гуравт ордог байсан. Нэгд, зүрхний өвчин. Хоёрт, хорт хавдар. Гуравт, тархины харвалт ордог байсан ч сүүлийн 2-3 жил хоёрт орж, дэлхий даяар хавдраас даваад байна. Монгол Улсын тухайд олон жилийн статистик мэдээллээр харвалт өндөртэй улсын тоонд ордог. Тархалтыг тодорхойлсон газрын зураг дээрээс харвал манай улс үргэлж улаан бүсэд байдаг. Түүнчлэн, тархины харвалт ангиллаараа мэдрэлийн өвчний бүлэгт биш зүрх судасны өвчний бүлэгт багтдаг. Зүрх судасны өвчин их байна гэдэг нь зүрхний өвчин, тархины харвалт их байна гэсэн үг.

Монголд өвчлөлөөр амьсгалын замын өвчин тэргүүлж байгаа байх. Гэхдээ нас баралтаараа зүрхний тогтолцооны өвчин тэргүүлдэг. Зүрх судасны өвчин, тархины цус харвалт хоёулаа судсаар үүсдэг өвчин учраас зүрх судасны тогтолцооны өвчинд багтаад байгаа юм. Тиймээс харвалт зүрх судасны гаралтай өвчин. Судас нь нэг бол бөглөрдөг, нэг бол задардаг хоёр төрлийн харвалт түгээмэл бий. Бөглөрдөг харвалт нь судас бөглөрч, бөглөрсөн судасны цусаар хангадаг тархины хэсэг цус очихгүй учраас үхэждэг. Харин тархины эд дотор судас задарвал цус гадагшилж, тархины эдийг уусгаж бүлэн үүсгэнэ. Мөн цөөхөн байдаг ч гурав дахь хэлбэр нь бүрхүүлийн доор буюу тархины гадуур тархи бүрхүүл хоёрын завсар харвадаг.

-Ингэж задарч, бөглөрөх шалтгаан нь юу байх уу?

-Судас задарч, бүлэнг үүсдэг харвалтын нэг номерын шалтгаан нь цусны даралт ихсэлт. Харин бөглөрч, таглардаг харвалтын нэг номерын шалтгаан нь судасны хатуурал, чихрийн шижин. Бүрхүүлийн доорх харвалтад судасны цүлхэн 60-80 хүртэлх хувьд нь шалтгаан болно. Голдуу залуу насанд илүү тохиолддог. Өөрөөр хэлбэл, энэ хэлбэр нь 30-40 насанд цүлхэнгийн шалтгаанаар харвадаг. Цүлхэн гэдэг нь төрөлхийн болон амьдралын явцад үүсэж болно. Эсхүл судасны хана нь цүлхийж, нимгэрдэг. Энэ үед даралт ихсэж, ханиаж, дүлж, хүнд юм өргөхөд л судас хагарч, цус харвадаг.

-Эдгээр гурван төрлөөс манай улсад аль төрлийнхөөр нь илүү өвчилдөг вэ?

-Дэлхий дахинд бөглөрөх төрлийн харвалт нь нийт харвалтын 80-85 хувийг эзэлж байна. Ялангуяа өндөр хөгжилтэй оронд. Харин манай улсад аль аль нь ойролцоо ч цус харвалт/задардаг төрөл/ арай давуу тохиодог. Бөглөрдөг харвалт нь хараахан давж амжаагүй байна. Энэ нь даралт ихсэлтийн шалтгаан өндөр, даралтаа хянаж чадахгүй байгааг илтгэж байна. Гадаадын бөглөрсөн харвалт илүү хожуу насанд үүсдэг. Тиймээс манай улс өвчлөл, харвалтын бүтцээрээ бусад улсаас ялгаатай.

-Даралт гэснээс даралтаа хянахын тулд насан туршдаа эм уух шаардлагатай гэдэг шүү дээ. Заавал эм уух хэрэгтэй гэж үү?

-Даралт их байвал насан туршдаа эм ууна. Гэхдээ эхлээд эмийн бус эмчилгээнээс эхэлнэ. Эмийн бус эмчилгээ болж байвал эмийн бусаар явна. Болохгүй байвал эмийн төрлүүдээс боломжит хувилбарыг нь сонгож тогтвортой удаан хэрэглэх ёстой. Гэтэл манайхан “Миний даралт хэвийн болчихлоо” гээд эмээ больчихдог. Уг нь, эм уугаад даралт нь хэвийн болсон бол уугаад л байх ёстой шүү дээ. Тэр эмийг уугаад хэвийн болж байгаа юм чинь уух нь зүйтэй. Мөн өөрсдийн эрсдэлт хүчин зүйлийг тооцож байх хэрэгтэй. Эцэг эх нь даралт ихтэй бол хүүхэд нь даралт ихтэй байх магадлалтай. Тиймээс эмчид үзүүлж, хянаж бай. Одоо үед даралтыг үзэх маш их боломж байна.

-Удамшлын шинжтэй ч байж болохоор юм байна, тийм ээ?

-Тийм даралт байгаа. Гэхдээ бүгд биш.

-Тархины цус харвалт болоход судас нарийсах, хатуурах хүчин зүйл болоод байна шүү дээ. Тэгвэл хүйтэнд малгайгүй явах нь судас нарийсах, хатуурахад нөлөөлдөг гэдэг яриагаар бол малгайгүй явах нь цус харвалтын ч шалтгаан болж байна гэсэн үг үү?

-Малгайгүй явснаас болж судас нь нарийсаж харвасан, судас нь хагарсан гэдэг судалгаа олж уншаагүй учраас хэлж мэдэхгүй байна. Ер нь, судас бөглөдөг нэг номерын шалтгаан нь тамхи. 20, 30 жилийн тамхидалт нь дангаараа том судас таглах шалтгаан болж байна. Хоёр дахь том шалтгаан нь чихрийн шижин байдаг. Тэгэхээр чихрийн шижинтэй болохгүйн тулд жингээ барих ёстой. Бодисын солилцооны хам шинж гэж байдаг. Эрэгтэй хүний хэвлийн тойрог 105 см-аас илүү байж болохгүй гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл, хүн эрүүл, харвалтаас хол байхын тулд зөв амьдралын хэвшилтэй байх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл сайн нойртой хонож, удаан стресстэй явахгүйгээр түүнээсээ салах хэрэгтэй. Хүн урт удаан стресстэй явснаар даралт ихсэж, судас агшиж нарийсахад хүргэнэ. Мөн зөв хооллох хэрэгтэй. Ингэхдээ тодорхой нэг төрлийн бүтээгдэхүүнийг хасах нь зөв хооллолт биш ээ. Зөв хооллолт гэдэг зөв бүтэцтэй хоолыг хэлнэ. Уураг, өөх тос, нүүрс ус гээд бүгдийг нь авах ёстой хэмжээгээр нь авах хэрэгтэй. Эцэст нь, жижиг ч болтугай дасгал хий. Нэг их өндөр биеийн тамираар хичээллээд өндөр насладаг гэсэн үг биш. Тийм өндөр наслаад байгаа их спортын тамирчныг би мэдэхгүй юм байна. Тиймээс бүгд өөрт хэтэрсэн биш таарсан байвал зүйтэй. Ер нь, нэг хүн амьдралын зөв хэвшилтэй байвал гэр бүлийн бусад гишүүд ч нөлөөллийг нь авдаг. Иймд үр хүүхдэдээ багаас нь зөв хэвшил суулгаж, зарим зүйлийг эмчтэй зөвлөлдөж эмчилгээ авдаг болмоор байна. Өөрөөр хэлбэл, амаар онош тавьж бусдын амаар эмчилгээ хийдэг байж болохгүй. Энэ бол анагаах ухаан биш. Гурван адилхан халуурч байгаа хүн байлаа гэхэд нэг нь хатгаанаас, нөгөөх нь хоолойноос, гурав дахь нь бөөрнөөс болж халуурч байгаа. Ийм байхад яагаад гурван хүн ижил эм ууж, эмчилгээ хийлгэх ёстой юм.

-Ямар шинж тэмдгээр мэдэж болох уу?

-Шинж тэмдгийг нь хоёр бүлэгт хувааж болно. Эхний бүлэг нь ухаан алдаж унана, огьж бөөлжинө, татна, нэг тал нь тэр чигтээ мэдээгүй болно. Ялангуяа тархины цус харвалт тархинд цус хурсан тохиолдолд. Харин нөгөө бүлэг буюу бөглөрдөг харвалтын үед нүүр муруйн, гар суларна, хэл дультарч гацаж ээдэрнэ, тэнцвэр алдана, хараа муудна гэсэн таван шинж тэмдэг илэрнэ. Гар хөл нь суларч, юмаа унагааж, бүдэрч унаад, ярих гэхээр согтуу хүн шиг хэл нь орооцолдоод байвал харвалт байж болно. Эдгээрээс хоёр нь байвал харвалт өгсөн байж болзошгүй гээд 103-т хандах ёстой.

-Тэнцвэр алдаж унаж байна гэхээр хүндэрсний шинж биш үү?

-Үгүй, хүнд хөнгөн гэхгүйгээр харвалтын л шинж. Харвалт гэдэг бол тархины тодорхой хэсэг үхэх эсхүл тэр хэсэгт цус хурсныг хэлж байгаа юм. Тэгэхээр тодорхой хэсэг нь үхэж, цус хурах юм бол тэр хэсгийн үйл ажиллагаа байхгүй болно гэсэн үг. Тархи хүнийг яриулж, харуулж, бодуулж, гар хөлийг нь хөдөлгөдөг. Энэ бүгд тархины үйл ажиллагаа. Тиймээс ямар хэсэгт харвалт өгнө, тэр хэсгийн үйл ажиллагааны шинж тэмдэг илэрнэ.

-Тэгвэл эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд 103 дууд. Гэхдээ үүнээс өмнө тогтвортой байдал буюу хажуу тийш нь харуулж байрлуулах ёстой. Учир нь, тухайн хүн бөөлжих магадлалтай. Түүнээсээ болж бөөлжсөндөө амьсгалын зам нь боогдож, хэл нь унах аюултай. Ингэж байрлуулсны дараа 103 дуудаж, эмч нарын зөвлөгөөгөөр байх нь зүйтэй. Ингэхгүйгээр сайн дураараа ямар нэг эм тан хэрэглэх, архи дарс уухыг хориглоно. Ялангуяа архи тархины зарим төрлийн харвалтыг гүнзгийрүүлнэ. Дэлхийн хаана ч архи харвалтаас сэргийлдэг гэсэн ойлголт байхгүй.

-Ер нь харваснаас хойш хэр хугацааны дараа ямар шатанд иргэд ирдэг вэ?

-Манай улсын зам тээвэр төвөгтэй учраас бусад орон шиг эрт шатандаа ирэх боломж ховор байдаг. Жишээлбэл, хөдөө харвасан хүн байлаа гэхэд аймгийнхаа мэдрэлийн тасагт очих гэж нэлээд юм болно шүү дээ. Ядаж эхлээд сумынхаа эмнэлэгт үзүүлнэ. Хотод харвасан гэж үзвэл хэдэн минут, цагийн дотор ирэх вэ гээд төвөгтэй зүйл их бий. Тиймээс өндөр хөгжилтэй оронтой харьцуулбал хожуу шатанд ирдэг. Гэхдээ иргэдийн мэдлэг мэдээлэл, боловсрол, оношилгоо нэмэгдэж байгаа учраас нас баралтад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа. Цаашид манай улсын харвалтын бүтэц өндөр хөгжилтэй орны адилаар бөглөрсөн харвалт илүү их болно.

-Гэхдээ эмчлэгдэх боломж байгаа биз дээ?

-Сүүлийн арван жилд улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт судас дотуурх эмчилгээ маш сайн нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл, боломжтой бол бөглөрсөн бүлэнг нь ямар нэг хагалгаа хийхгүйгээр судас дотуур нь соруулж авж, нарийссан хэсгийг нь судас дотуурх эмчилгээгээр тэлүүлж болж байгаа юм. Энэ бол сүүлийн 10 жилд харвалтын тусламж үйлчилгээнд нэвтэрсэн том дэвшил. Өмнө нь зөвхөн мэс заслаар, тархийг нь нээж хийдэг байсан бол одоо судас дотуур нь эмчилгээг хийж гадагшаа явах шаардлагагүй болсон. Тиймээс эрт үед оношлогдох нь чухал. Хэрэв ямар нэг асуудал гарвал эмчтэйгээ зөвлөлдөж байгаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: iToim.mn