11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ИЙН ХАМТАРСАН БАГ ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ, ДАРВИ, ЦЭЦЭГ, ЧАНДМАНЬ, МАНХАН СУМУУДЫН НИЙТ 1358 ИРГЭНД ҮЗЛЭГ ОНОШИЛГООГ ХИЙЛЭЭ

УНТЭ-ИЙН ХАМТАРСАН БАГ ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ, ДАРВИ, ЦЭЦЭГ, ЧАНДМАНЬ, МАНХАН СУМУУДЫН НИЙТ 1358 ИРГЭНД ҮЗЛЭГ ОНОШИЛГООГ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриан дор“Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч Б.Халиун ахлан, Дүрслэл оношилгооны төвийн эмч Б.Жанчив, техникч С.Төгөлдөр, суралцагч эмч Ө.Елдос, Гастроэнтерологийн төвийн дурангийн сувилагч Б.Гантуяа, дээшлүүлэх эмч Ж.Хонгорсайхан, Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн лаборант Л.Энхтуул нарын хамтарсан баг Ховд аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг, Чандмань, Манхан сумуудын нийт 1358 иргэнд үзлэг оношилгоог хийж 25 хүнд хавдар илрүүлсэн.