УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвөөс Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан “ЭРСДЭЛЭЭ БУУРУУЛЖ ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС СЭРГИЙЛЬЕ” уриан дор өнөөдөр өдөрлөг зохион байгуулж байна.Өдөрлөгийн үеэр чихрийн шижинтэй болон чихрийн шижингийн эрсдэлтэй 300 гаруй үйлчлүүлэгчдийг хамруулан чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хяналт хооллолтын талаарх сургалтыг явууллаа.
Энэ үеэр глюкометрийн аппаратыг үнэ төлбөргүй тарааж үйлчлүүлэгчийн дунд чихрийн шижингийн талаарх мэдлэг сорьсон асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулан чихрийн шижингийн эмчилгээний багц, хэвтэн эмчлүүлэх эрхийн бичгээр шагналаа.