Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олон 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэж, Эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд онцгой амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан хамт олон, эрүүл мэндийн ажилтнаа тодруулан, шагнаж урамшууллаа.
ОНЫ ШИЛДЭГ
Шилдэг үйл ажиллагаатай Дотрын тасаг- Гастроэнтерологийн төв
Шилдэг үйл ажиллагаатай Мэс заслын тасаг-Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг
Шилдэг үйл ажиллагаатай дэмжих алба-Инженерийн байгууламжийн алба
Оны шилдэг эмч-Урологи-Андрологийн төвийн их эмч Г.Ганболд
Оны шилдэг сувилагч- Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн сувилагч Б.Батчимэг
Оны шилдэг тусгай мэргэжилтэн- Эмнэлзүй эмгэг судлалын нэгдсэн лабораторийн лаборант А.Гэрэлээ
Оны шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан- Техникийн албаны инженер Б.Чулуунцэцэг
Оны шилдэг үйлчлэгч-Яаралтай тусламжийн тасгийн үйлчлэгч Б.Баярмаа
ОНЫ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
Бөөр шилжүүлэн суулгах баг- Хүүхдэд цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ
Дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын баг- Бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч шилжүүлэн суулгах мэс засал
Дурангийн болон мэс заслын хамтарсан баг- Дурангийн аргаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс засал
Үений мэс заслын баг- Дээд мөчний ясны том хэмжээний хавдрын хиймэл үе суулгах мэс засал
Мэдрэлийн мэс заслын баг- Нугалмын хөлөөр дамжин их биеийг бүтэн авч, нугас дарагдлыг чөлөөлөн өөрийн ясаар нөхөн сэргээн, араас бэхлэх мэс засал
ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ
Дүрслэл оношилгооны төвийн сувилагч Д.Үнэнсайхан
Амбулаторийн сувилагч С.Батсуурь
Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Э.Энхболд
Дотоод шүүрэл, диабетийн төвийн дарга С.Янжмаа
Ерөнхий мэс заслын тасгийн их эмч С.Түдэвдорж
Сэргээн засах эмчилгээний тасгийн Хөдөлгөөн засалч Г.Ганцэцэг
Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн сувилагч С.Болортунгалаг
Эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Х.Ганчимэг
Захиргаа, хүний нөөцийн албаны менежер О.Лхагвасүрэн
Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй үйлчилгээ, хангамж түгээлтийн албаны үйлчлэгч Д.Ариунсайхан