11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН САЙД Е.Ю.ЛУДУПОВАГААР АХЛУУЛСАН БАГ УНТЭ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН САЙД Е.Ю.ЛУДУПОВАГААР АХЛУУЛСАН БАГ УНТЭ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг УНТЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2024/02/26 ны өдөр ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова, ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Монголыг хариуцсан зөвлөх Чирипов даба-Жалсан Шагжиевич, Эрүүлийг хамгаалахын сайдын зөвлөх О.О.Сергеевна, Эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын төсөвт “ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх төв”ийн ерөнхий эмч Б.С.Сергеевна нар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид туршлага солилцож, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол УНТЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-д тус багийг оролцохыг урьсан юм.