УНТЭ-ийн Сувилахуйн алба, ЭМТҮЧАБА, ЯТТ хамтран Амилуулах суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээг сайжруулах хоёр сарын аяны хүрээнд өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Амилуулах суурь тусламж үзүүлэх үеийн арга хэмжээ” сэдэвт сургалтыг амжилтттай зохион байгууллаа.
Сургалтыг Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх удирдан явуулсан бөгөөд энэ удаагийн сургалтад мэдрэл, параклиник болон бусад салбар зөвлөлийн 60 гаруй эмч хамрагдав.
Энэхүү сургалт нь эмнэлгийн ажилчдын амилуулах суурь тусламжийн талаарх мэдлэг, ур чадвар, тусламж үзүүлэх үеийн багийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм.