Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“A NEW ERA OF TRANSNATIONAL COLLABORATION IN CARDIOTHORACIC MEDICINE” СЭДЭВТ МОНГОЛ-ТАЙВАНИЙ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“A NEW ERA OF TRANSNATIONAL COLLABORATION IN CARDIOTHORACIC MEDICINE” СЭДЭВТ МОНГОЛ-ТАЙВАНИЙ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгтэй хамтран “A NEW ERA OF TRANSNATIONAL COLLABORATION IN CARDIOTHORACIC MEDICINE” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр УНТЭ-ийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал үг хэлсэн бөгөөд хоёр талын эмнэлгийн хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, “Тайваний өндөр түвшний профессорууд манай эмнэлэгт хүрэлцэн ирж лекц уншиж, судалгааны ажлаа танилцуулж байгаа нь манай эмч, мэргэжилтнүүдийн хувьд том боломж бөгөөд энэхүү хурлаас эмч мэргэжилтнүүд маань шинэ мэдлэг, шинэ мэдлээлэл олж авч, түүнийгээ бататгаж, цаашид улам хөгжүүлэхийг хүсч байна” хэмээсэн юм.

Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэг нь манай эмнэлэгтэй 2018 оноос хойш хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2022 оноос хамтын ажиллагаа улам идэвхтэй үргэлжилж байна. Одоогоор хамтын ажиллагааны хүрээнд уушги, харшил, зүрх судасны мэс засал, ходоод гэдэсний дурангийн эмчилгээний чиглэлээр эмч, сувилагч, техникч, инженер зэрэг 20 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг Тайвань улсад сургасан байна.