Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН БАГ УНТЭ-Т АЖИЛЛАВ

ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН БАГ УНТЭ-Т АЖИЛЛАВ

Эрүүл мэндийн яамны урилгаар Монгол улсын хавдрын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох зорилгоор Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран манай улсад хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийхээр ирсэн билээ.

Энэхүү ажлын хүрээнд олон улсын хамтарсан баг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг дээр хүрэлцэн ирж эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцов.

Олон улсын хамтарсан баг эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцахаас гадна хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг Урологи-андрологийн төв, Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг, Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Эмнэлзүйн эмгэг судлалын төв лаборатори, Дүрс оношилгооны төв болон Цөмийн оношзүйн тасгуудад тус тус ажиллаж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.