Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ АХМАД АЖИЛТНУУДАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

УНТЭ АХМАД АЖИЛТНУУДАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс УНТЭ-ийн Ахмадын зөвлөлтэй хамтран ахмад ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгийг өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв дээр зохион байгууллаа.

Өнөөдрийн үзлэгт ахмад ажилтнууд болох Д.Чулуунцэцэг, Н.Оюунцэцэг, П.Тэрбиш, С.Янжмаа, Б.Буяндэлгэр, Д.Сайханцэцэг, Н.Цэрэнбадам, Н.Наранцацралт, У.Цэнд, Б.Наранцэцэг нарын 10 ахмад хамрагдсан бөгөөд цаашид эмнэлгийн зүгээс үе шаттайгаар ахмад ажилтнуудаа тус үзлэгт хамруулах юм.

Мөн энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул, Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Доржханд нар ахмад ажилтнуудыг хүлээн авч уулзав.