11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Д.УЯНГА: ЧИХЭВЧИЙГ ӨДӨРТ 60 МИНУТ, 60 ДЕЦИБЕЛ ХЭМЖЭЭНД СОНСОХ НЬ ЗОХИСТОЙ

Д.УЯНГА: ЧИХЭВЧИЙГ ӨДӨРТ 60 МИНУТ, 60 ДЕЦИБЕЛ ХЭМЖЭЭНД СОНСОХ НЬ ЗОХИСТОЙ

Урин цаг ирсэн болоод ч тэрүү гудамжаар алхах хүмүүс олширчээ. Хажуугаар зөрч өнгөрөх таван хүн тутмын гурав нь чихэвч зүүсэн алхаж харагдана. Тэр ч бүү хэл унадаг дугуй, цахилгаан мото унасан талаас том чихэвч зүүчихсэн байх нь олонтаа. Тэдний хувьд замаа "товчлоход" чихэвч нэг талаар замын хань болдог нь үнэн. Гэхдээ гадны дуу чимээнээс тасрах нь гадаад орчны эрсдэлд өөрийгөө оруулж буй үйлдэл болохыг ч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч ярихдаа "Техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс сонсох төхөөрөмжийг маш их сонсох болсон. Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүртэл гар утас, таблет их үздэг болсон. Бүх насныхан чихэвч их ашиглаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 60:60 дүрмийг зөвлөдөг. Энэ нь хамгийн аюулгүй гэж үздэг. Тодруулбал, өдөрт 60 минут буюу нэг цаг, 60 децибел хэмжээнд сонсох нь зохистой хэрэглээ юм.

Чихэн дотроо хийж сонсдог чихэвчээр хоногт 85 децибел түвшинд 8 цаг орчим сонсох юм бол чихний сормууслаг эсүүд үхэждэг. Энэ нь эргэж сэргэдэггүй буюу сонсголгүй болно гэж үздэг.

Чанга дуу чимээний нөлөө нь шууд мэдэгддэггүй. Аажмаар сонсгол мууддаг. Хэрвээ чамайг хөгжим сонсож байхад хэн нэгэн хөгжмөө сулла гэж хэлж байсан бол энэ нь аюултай түвшин юм байна гэж ойлгож болно. Энэ хэмжээгээр өдөрт олон цагаар сонсоод байх нь сонсгол муудах эрсдэлтэй. Механик инерги чихний дэлбээгээр дамжаад гадна сувгаар дамжин хэнгэргэн хальсыг цочрооно. Цаашлаад дунд чихэнд байгаа сонсголын гурван эс болох алх, дөш, дөрөө гэдэг гурван эсээр дамжаад дотор чихэнд ороод дунг гэмтээдэг. Дун доторх дамжуулах эс үхждэг энэ эс үхжсэнээр хүний сонсгол дахин сэргэх боломжгүй болно” гэдгийг анхааруулсан юм.

  • Хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 децибел
  • Машин сигналдах чимээ 85 децибел
  • Онгоцны сэнсний чимээ 110 децибел
  • Чанга дуу хөгжим нь 85 децибелээс дээш байдаг" гэлээ.
Ярилцсан сэтгүүлч Б ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: www.news.mn