11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
БУРИАД ЭМЧ НАР БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

БУРИАД ЭМЧ НАР БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

УНТЭ-т ОХУ-ын Буриад улсын Н.А.Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгээс ирж суралцаж буй эмч нар өнөөдөр /2024.06.27/ батламжаа гардан авлаа. Батламжийг УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал гардуулан өгсөн юм.

Буриад улсын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн эхо, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтаж байгаа бөгөөд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 6 дугаар сарын 13-аас 28-ны хооронд 14 хоногийн хугацаатай амжилттай суралцаж, туршлага судаллаа.