11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
АНУ-ЫН ЭМЧ НАРТ ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

АНУ-ЫН ЭМЧ НАРТ ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал АНУ-аас ирж ажиллаж буй эмч нарыг өнөөдөр /2024.07.10/ хүлээн авч уулзан “ТАЛАРХАЛ” гардуулан өглөө.

УНТЭ АНУ–ийн IVU Сайн дурын эмч нарийн байгуулагатай 2007 оноос хойш урологийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд АНУ-аас Метро Жон Майкл эмчээр ахлуулсан зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад ирж ажиллаж байна.

Эмч нарын баг долдугаар сарын 6-11-ний өдрүүдэд УНТЭ-ийн Урологи, андрологийн төвд ажиллах бөгөөд энэ хугацаанд шээдэг сүв нөхөн сэргээх, түрүү булчирхайн лазер мэс засал зэрэг нийт 24 мэс заслыг төлөвлөн хийж гүйцэтгэх юм.