УНТЭ-ийн ээлжит “Эмч нарын яриа” өнөөдөр /2024.08.14/ боллоо. Өнөөдрийн яриагаар ХСХА-ны дарга Б.Намуун улаанбурхан өвчний талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Үүний дараа ЭМТҮЧАБА-аас Эрүүл мэндийн сайдын болон УНТЭ-ийн Захирлын шинээр гарсан тушаал шийдвэрийг танилцуулав. Мөн энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн албанаас 2024 онд шинээр ажилд томилогдсон эмч, ажилтнуудыг танилцуулсан юм.