11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“ШИНЭ СУВИЛАГЧ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“ШИНЭ СУВИЛАГЧ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

УНТЭ-ийн Сувилахуйн албанаас 2024-2025 оны эмнэлзүйн ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ болон “ШИНЭ СУВИЛАГЧ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ийн нээлтийн үйл ажиллагааг есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагааны үеэр шинээр ажилд орсон шинэ сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ танилцуулж, ЭМЯ, ЭМХТ болон Жайка олон улсын байгууллагатай хамтран боловсруулсан “Шинэ сувилагчийн сургалтын 3 сарын хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээг УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал удирдан явуулав. Тэрээр УНТЭ нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна сургалт эрхлэх байгууллага бөгөөд төгсөлтийн өмнөх сургалт, ажиллангаа суралцах хөтөлбөрүүд, төгсөлтийн дараах сургалтыг тогтмол зохион байгуулдаг тухай онцолсон юм.

Арга хэжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “99 жилийн түүхтэй улсын маань ууган эмнэлгийн хүний нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлж байдаг нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Сувилагчийн хүний нөөцийн дутагдалтай үед ачааны хүндийг үүрч эмнэлгийн үйл ажиллагааг тасралтгүй авч яваа та бүхнээрээ бахархаж, захирлын зөвлөлөөс үндсэн цалинг нэмэгдүүлсэн шийдвэр гарсандаа сэтгэл дүүрэн байна. Манай эмнэлгийг сонгож ажиллахаар ирж байгаа шинэ сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ амжилт хүсье. Шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөр нь улсын хэмжээнд нэгдсэн агуулгатай болж, шинэ сувилагч нараа шинэ сургалтын хөтөлбөрт хамруулах гэж байгаад амжилт хүсье. Шинэ сувилагчийн сургалтыг үр дүнтэй зохион байгуулснаар чадварыг дээшлүүлэх, өөртөө итгэх итгэлд хүргэх, ажлын байранд дасан зохицох чухал ач холбогдолтой юм. Та бүхэндээ амжилт хүсье” хэмээв.

Мөн нээлтэд Жайка олон улсын байгууллагын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Ёоко Ямамото уригдан ирсэн бөгөөд тэрээр “Шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөрийг ЭМХТ-ийн захирлын тушаалаар баталсан ажлын хэсэг нэг жилийн хугацаанд боловсруулж батлуулсанаар та бүгдийн гар дээр ирлээ. Шинэ сувилагчийг ажлын байран дээр бүх ажилчид дэмжин тусалж, шинэ сувилагчийн хөтөлбөрийн талаар бүгд ижил ойлголттой байх нь чухал юм. Аливаа бүх зүйл эхнээсээ амар байдаггүй. Өдөр бүр хичээл зүтгэл гаргадаг хүн том амжилтын эзэн болдог” хэмээгээд УНТЭ-ийн түршлагатай сувилагч, эмнэлгийн бусад ажилтнууд тус хөтөлбөрийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.