11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ 363 ХҮНД БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖЭЭ

УНТЭ 363 ХҮНД БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖЭЭ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөр шилжүүлэн суулгах (БШС) үндэсний багийнхан өнөөдрийн байдлаар 363 дахь хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд үйлчлүүлсэн нийт өвчтөний 15 нь хүүхэд, 350 нь насанд хүрэгчид байв.

Бөөр шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгчдийн 25-30% нь чихрийн шижин, 10-15% нь даралт ихсэх өвчин, 3% нь удамшлын өвчингийн шалтгаантай байдаг бол дийлэнх 43% нь бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, үлдсэн хувь нь үндсэн онош тодорхойгүй байна.

Бөөр шилжүүлэн суулгах баг сүүлийн жилүүдэд шинэ өндөр технологийг амжилттай нэвтрүүлж байгаа бөгөөд 2023-2024 онд Монгол улсад анх удаа цусны бүлэг ондоо донороос хоёр хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж нутагшуулсан. Түүнчлэн хэт мэдрэгшилтэй, эсрэг бие өндөртэй үйлчлүүлэгч нарт дархлаа дарангуйлах эмчилгээг өндөр технологийн дагуу хийх бүрэн боломтой болжээ.

Нийт бөөр шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгчдийн 8% нь буюу 45 өвчтөнд тархины үхэлтэй донороос эмчилгээг хийсэн. Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох хүсэлтэй боловч донор байхгүй улмаас тархины үхэлтэй донорын бөөр авах хүлээлгийн жагсаалтын дараалал өдрөөс өдөрт нэмэгдэж, хүлээх хугацаа нь уртсаж байгаа бөгөөд энэ хугацаанд нас барах тохиолдол нэмэгдсээр байна.

Иймд донорын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор донорын тухай хууль болон донорын тухай сурталчлан таниулах үйл ажиллагаанд бөөр шилжүүлэн суулгах багийнхан баг идэвхтэй оролцон ажиллаж байна.