11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УНТЭ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн өнөөдөр /2024.09.11/ Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газрын дарга Николас Ванг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Тайванийн төлөөлөгчийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Жимми Као, Тайванийн үндэсний их сургуулийн Олон улсын хэлтсийн ерөнхий менежер Кристина Ванг, Тайванийн Гастроэнтерологийн төвийн эмч Чи Чөн Тун, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа нар байлцав.

Уулзалтаар Монгол Тайванийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны одоогийн нөхцөл байдал болон цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ сургах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.