УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн Улаанбаатар хот дахь Тайванийн төлөөлөгчийн газрын дарга Николас Ванг тэргүүтэй төлөөөлөгчдийг өнөөдөр /2024.09.17/ хүлээн авч уулзав.
Уулзалтад Тайванийн Цэргийн гуравласан үйлчилгээт нэгдсэн эмнэлгийн эмч Жан Шань Юүэ, Тайванийн төлөөлөгчийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Жимми Као, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг, тус төвийн эмч нар болох Н.Даваажав, Д.Содгэрэл, н.Цэлмэг нар байлцав.
Уулзалтаар уушгины EBUS дуран нь манай улсын хэмжээнд зөвхөн УНТЭ-т байдаг бөгөөд Тайванийн Цэргийн гуравласан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгт УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд суралцаж, энэхүү технологийг эх орондоо нутагшуулж, оношилгоо эмчилгээнд амжилттай хэрэглэж буй талаар дурдав.
Харин энэ удаа Тайванийн Цэргийн гуравласан үйлчилгээт нэгдсэн эмнэлгийн зүгээс уушгины эмгэгийн оношилгоо эмчилгээнд өргөнөөр хэрэглэгдэх радиал проб /radial probe/ багажийг хүлээлгэн өгсөн юм.