11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“Оношилгоог зөв, аюулгүй хийе” сэдэвт өдөрлөг боллоо

“Оношилгоог зөв, аюулгүй хийе” сэдэвт өдөрлөг боллоо

ДЭМБ-аас жил бүр зохион байгуулдаг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах дэлхийн өдөр”-ийн хүрээнд УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвөөс “Оношилгоог зөв, аюулгүй хийе” сэдэвт өдөрлөгийг ЭМТҮЧАБА-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт УНТЭ-ийн тасаг төвийн дарга, эрхлэгч, чанарын багийн гишүүд нийт 60 гаруй ажилтнууд оролцлоо. Өдөрлөгийг УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн албан ёсоор нээж, Дүрс оношилгооны төвийн дарга Г.Өрнөлтсайхан “Ангиографийн оношилгооны аюулгүй байдал, үйлчлүүлэгчид үзүүлж буй тусламж үйлчилгээ”-ний талаар танилцуулга ЭМТҮЧАБА-ны дарга М.Одсүрэн “Дүрс оношилгооны төвийн аюулгүй байдал, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагаа”-ны талаар дэлгэрэнгүй танилцуулга тус тус хийж, ангиографийн өрөөний бэлэн байдлыг нээлттэй танилцуулан үйлчлүүлэгчдэд оношилгоо, шинжилгээний бэлтгэл аюулгүй байдлын зааварчилгаануудыг тусгасан материалуудыг тараасан.