Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь жил бүр эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын шинэ элсэгчдийг хүлээн авахдаа “Шинэ суралцагчийн чиглүүлэх сургалт”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2024 - 2027 онд суралцах төгсөлтийн дараахүндсэн мэргэшлийн сургалтад шинээр элссэн эмч нарын чиглүүлэх сургалтын үйл ажиллагааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Л.Бямбасүрэн нээж, мэндчилгээ дэвшүүлэв. Тус хичээлийн жилд нийт анагаах ухааны 11 чиглэлээр 116 резидент эмч суралцахаар элссэн бөгөөд суралцагч эмч нарт зориулсан чиглүүлэх сургалт нь байгууллагын соёл, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тушаал, шийдвэр, эрх зүйн актуудын талаар нэгдсэн, цэгцтэй, ерөнхий ойлголт өгч, зааж чиглүүлэн, богино хугацаанд хамт олны гишүүн болж, багаар ажиллан суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.