НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн жил бүр АХМАДЫН БАЯР-ыг тэмдэглэж ирсэн билээ.
Тус уламжлалын дагуу Улсын ууган эмнэлгийн 99 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадуудаа Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захиргаа, удирдлагын баг, төв, тасаг, хамт олон нь өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус хүндэтгэлийн арга хэмжээг УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа нээж ахмад буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж мөн ахмад буурлуудынхаа сургаал үгсийг сонсож урлагийн тоглолтоор бэлэг барьлаа.