Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн хамт олон өвдөгний үе солих мэс заслыг хиймэл оюун ухааны тусламжтай суулгах мэс заслыг нэвтрүүллээ. 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-ний өдрүүдэд нийт 3 тохиолдол амжилттай хийсэн. Энэ техник нь бодит байдлыг дэмжсэн навигацийн систем ба тус системийг ашигласнаар эмч үе солихдоо хиймэл оюуны хяналтан дор алдаа гаргахгүй мэс засал хийх боломж бүрдэж байна. Тус шинэ технологийн мэс засалд ХБНГУ-ын К-Implant компанийн навигацийн системийг ашигласан бөгөөд тус системийг тогтмол ашиглаж эхэлсэнээр мэс заслын үеийн алдаа гарах боломж багасч, өвчтөнд ээлтэй болж байна.