11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ Бүгд найрамдах Турк улсын “Ажбадем” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

УНТЭ Бүгд найрамдах Турк улсын “Ажбадем” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

2024.10.07-ны өдөр УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн Бүгд Найрамдах Турк улсын “Ажбадем” эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтад УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Чойдог, Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга Н.Энхтайван, СЭШХАА-ны гадаад харидцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, Ажбадем эмнэлгийг төлөөлж Олон улсын хэлтсийн Төв Азийг хариуцсан ерөнхий менежер Гүлрүх Картал, үений мэс засалч профессор Арель Герели, зүрхний тасгийн эмч Б.Улаанхүү, Монгол улсыг хариуцсан зохицуулагч Э.Ижилсэх нар байлцав.

Уулзалтаар талууд үений мэс заслын чиглэлээр эмч мэргэжилтэн сургах, дээд мөчид, гар сарвууны мэс заслын шинэ технологи нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг харилцан солилцож туршлага судлах, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.