Шинжлэх ухаан технологийн сан, Тайвань Монголын эмч нарын хамтарсан эрдэм шинжилгээний төсөлт ажлын хүрээнд "ТАЙВАНЬ - МОНГОЛЫН ХАМТАРСАН СИМПОЗИУМ 2 - ТИТЭМ СУДАСНЫ ЭМГЭГИЙН ОЛОН ТАЛТ ОНОШИЛГОО" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 10 дугаар сарын 10-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралд зүрх, судасны дотуур оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгооны мэргэжлийн эмч нар оролцсон байна.
Түүнчлэн уушгины артерийн тромбо эмбол үеийн судсан дотуурх оношилгоог Монголд нэвтрүүлэх зорилт тавьжээ. Энэхүү Олон Улсын эмч нарын эрдэм шинжилгээний хурлыг ШУТ сан, Тайваний Маккей коллеж, Маккеу эмнэлэг, Тайваний төлөөлөгчийн газар, Монголын зүрх судсан дотуурх мэс заслын эрдэм шинжилгээ судалгааны төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Интермед эмнэлэг, Бриаллиант эмнэлэг, АШУҮИС, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан байна.