Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр Сургалт эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээг сунгах үйл ажиллагааг 2024 оны 10 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд УХТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, ЦЭТ, ГССҮТ зэрэг сургалт эрхлэгч байгууллагуудын сургалт хариуцсан захирал, албаны дарга, мэргэжилтнүүд оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үргэлжлүүлэн ажиллах гэрээг үзэглэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлууд болон төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах талаар санал бодлоо солилцож, цаашдын хамтын ажиллагаандаа тусгаж, анхаарч ажиллах шийдэлд хүрсэн, үр дүнтэй уулзалт боллоо.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2023 оноос Сургалт эрхлэх байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг нэг ижил хугацаагаар байгуулах, сунгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд тус үйл ажиллагаа нь гэрээний гүйцэтгэлээ дүгнэн алдаа оноо, амжилт бүтээл, сайн туршлагаа хуваалцаж, сайжруулах ажлаа хамтран төлөвлөх зорилготой юм.