Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь Монгол улсын эмнэлзүйн практикт ховор тохиолддог эмгэгийг бүртгэх, оношилгоо эмчилгээний үр дүнг мэргэжил нэгтнүүддээ танилцуулах, харилцан туршлага солилцох, тохиолдлын нэгдсэн санг баяжуулах, нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг ТАВ дах удаагаа танхим хэлбэрээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байгаа бөгөөд уг чуулганы удирдамжийг дараах QR кодыг уншуулж танилцана уу.