БНХАУ-ын Ханжоу хотын Жэжян анагаахын сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлгийн захирал, бүх хятадын бүдүүн шулуун гэдэсний мэс заслын академийн ерөнхийлөгч профессор Prof. Ding Kefeng болон эмч Dr.WANG Jianwei, Dr. HE Jinjie түүнийг багын гишүүд Монгол Улсад 2024 оны 10 дугаар 24-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны хооронд ажилласан бөгөөд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт 2024.10.25-нд хүрэлцэн ирж удирдлагыг багтай хамтран ажиллах, санал солилцох уулзалт хийсэн.
Тус уулзалтад УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Чойдог, СЭШХАА-ны гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, БШГМЗТ-ийн зөвлөх эмч Б.Баттулга, БШГМЗТ-ийн эрхлэгч Э.Бат-Өлзий, тус тасгийн их эмч Д.Батсуурь нар оролцсон. БШГМЗТ-ийн их эмч Д.Батсуурь нь 3 сарын хугацаанд БНХАУ-ын Ханжоу хотын Жэжян анагаахын сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлэгт бүдүүн, шулуун гэдэсний хавдрын дурангийн мэс засал, робот мэс заслын чиглэлээр суралцаж ирсэн.
Мөн БШГМЗТ-т хийгдсэн хэвлийн дурангаар бүдүүн гэдэсний зүүн тал тайрах мэс заслын үед зөвлөгөө өгч хамтарч ажилласан. 2024.10.26-ны өдөр зохион байгуулагдсан Монголын мэс засалч нарын холбооны XVI дугаар чуулганд “Бүх хятадын бүдүүн шулуун гэдэсний мэс заслын академ”-ийн ерөнхийлөгч профессор Prof. Ding Kefeng “Colorectal cancer treatment The state of art in China” сэдвээр зочин илтгэл хэлцүүлэв. Тус илтгэлийг хэлэлцүүлэх боломж олгосон “Монголын мэс засалч нарын холбоо”-ны удирдлагуудад болон профессорыг багийн гишүүдийн хамт урьж авч ирэхэд гүн тусалцаа үзүүлсэн Биомед Трейд компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье.