11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аяныг зохион байгуулж байна.

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аяныг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн яам, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ДЭМБ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аяныг “Мэдлэг олгоё. Нөлөөлье. Яг одоо” уриатайгаар зохион байгуулж байна.

Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Соккоро Эскаланте, УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа болон УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоногийн хүрээнд нянгийн тэвсэржилт иргэдэд ямар хор хөнөөл учруулж байгаа, иргэдийн энэ төрлийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрхэн сэргийлэх, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулах зорилгоор зохион байгуулдаг. Нянгийн тэвсэржилт нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ярих асуудал биш болсон. Бид ХХААХҮЯ, БОАЖЯ-тай хамтран ажиллаж байгаа талаар энэ үеэр онцоллоо.

УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа: “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аяныг дэлхий дахинд нэгэн өдөр эхлүүлж, долоо хоногийн турш энэ төрлийн мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж ажилладаг. 2024 онд УНТЭ нь тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийлээ. УНТЭ-ээс бичил биед тэсвэртэй нянг бууруулахын тулд эмч нарт зориулсан сургалт хийх, антибиотекийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, олон эмэнд тэсвэртэй өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх, зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлдэгээс гадна өнөөдрөөс эхлэн эмийн хаягдлыг УНТЭ-т хүлээн авч зориулалтын дагуу устгалд оруулах "Байгальд ээлтэй байгууллага" аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

  • Бичил биетэн гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хэлдэг бөгөөд тэдгээрийг устах эсвэл үржил хөгжлийг нь сааруулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм гэдэг. Харин өвчин үүсгэгч нян, бичил биетэнд дасал болж эмчилгээ үр дүнгүй болохыг бичил биетний тэсвэржилт хэмээдэг.
  • Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм.