11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ЫГ 5 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

УНТЭ “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ЫГ 5 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын ууган эмнэлэг маань түүхт 99 жилийн ойн тохиол, 100 жилийн ойн босгон дээр уламжлал болсон “ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-V”-ыг 2024 оны 11 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулав. Тус чуулганыг АУ-ны доктор, УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн нээж үг хэлсэн бөгөөд зочин илтгэгчээр тус чуулганыг санаачлагч АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах оролцож, “ХАРШИЛ vs ХАВДАР” сэдэвт сонирхол татам, шинэ илтгэлээ сонордууллаа. Мөн Д.Нямсүрэн /Монгол улсын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор, УНТЭ-ийн УАТ-ийн зөвлөх эмч/, О.Баярмаа / МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, УНТЭ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал/ нар хуралдааныг даргалж, С.Мөнхбаярлах /АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн уушги харшил судлалын тэнхимийн профессор/, П.Жамъян /АУ-ны доктор, ЭХЭМҮТ-ийн Анагаахын удамзүйн лабораторийн эрхлэгч/, Б.Батсайхан / АУ-ны доктор, АШУҮИС-ийн мэс засал судлалын тэнхимийн ахлах багш/ нар шүүгчээр оролцлоо.
Энэ удаагийн чуулганд 21 аймаг 9 дүүргийн төр, хувийн хэвшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс нийт 60 тохиолдол ирүүлсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 20 илтгэлийг аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж дараах шилдгүүдийг тодрууллаа.
Аман илтгэлээр:
✅ 1-р байр: "C3 гломерулонефрит" сэдэвт ховор тохиолдлын илтгэлээр УНТЭ-ийн Бөөрний төвийн их эмч Б.Соёл-Эрдэнэ нарын баг;
✅ 2-р байр5 "NTRK1 генийн мутациар үүсгэгдсэн өвдөлт үл мэдрэх, үл хөлрөх төрөлхийн эмгэг” сэдэвт ховор тохиолдлын илтгэлээр Б.Мөнхсайхан нарын баг;
✅ 3-р байр: "Салстын меланома" сэдэвт ховор тохиолдлын илтгэлээр Н.Ган-Эрдэнэ нарын баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ханын илтгэлээр:
✅ 1-р байр: "Нүдний лимфома" сэдэвт ховор тохиолдлын илтгэлээр С.Мядагсүрэн нарын баг;
✅ 2-р байр: "Зүүн цавины өөхөн эдийн хортой хавдар /consistent with pleomorphic liposarcoma" сэдэвт ховор тохиолдлын илтгэлээр С.Отгонбаяр нарын баг;
✅ 3-р байр: "Фелтийн хамшинж" сэдэвт ховор тохиолдлын илтгэлээр Х.Тангул нарын баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Энэ удаагийн чуулганы төгсгөлд Г.Цагаанхүү /Монгол улсын Ардын багш, хүний гавъяат эмч, академич, АУ-ны доктор, профессор/, О.Сэргэлэн /Монгол улсын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор, УНТЭ-ийн Эрдэмтдийн зөвлөлийн дарга/ нар дүгнэж, үнэтэй санал, зөвлөмжөө хүргэж оролцов.
Дэлхий дахинд 2024 оны байдлаар Ховор тохиолдох 7000 гаруй төрлийн өвчнөөр 300 сая гаруй хүн өвчилж байгаагийн 80 орчим хувь нь удамшлын шалтгаантай бөгөөд түүний 70 хувь нь бага насны хүүхдэд тохиолдож байна Иймд 2008 онд анх Европт Ховор тохиолдох өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэж эхэлсэнээс хойш Олон улсад жил бүрийн хоёрдугаар сарын сүүлийн өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд “Ховор тохиолдох өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэдэг болсон байна. Зарим улс оронд хуанлийн хамгийн ховор өдөр буюу 2-р сарын 29-нд “Ховор тохиолдох өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэж, тус үйл ажиллагаанд нэгдэн орсон орны тоо жил бүр нэмэгдсээр байна. Монгол улсад анх 2020 оноос УНТЭ-ийн ялангуяа АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах багшийн санаачилснаар Эмнэлзүйн ховор тохиолдлын чуулганыг зохион байгуулж, дэлхий нийтийн Ховор өвчинтэй тэмцэх дээрх үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэж, ховор өвчнөөр өвдсөн хүмүүсийн хангагдаагүй хэрэгцээг шийдвэрлэхэд чухал ач холбогдол өгч байна.