11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
“100 жил-100 судалгаа” аян эхэллээ

“100 жил-100 судалгаа” аян эхэллээ

УНТЭ нь 100 жилийн ойгоо угтаж Эрүүл мэндийн судалгаа эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлж, байгууллагын шинжлэх ухааны мэдлэг, инновацийн түвшинг ахиулах, Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд, ТДС-д суралцагчдын судалгааны ур чадвар, идэвхийг нь дээшлүүлэх зорилготой “100 жил-100 судалгаа” аяныг эхлүүллээ.
Тус аяны хүрээнд 2025 оны 01 сарын 02-ны өдрийн буюу 2025 оны анхны “Резидент эмч нарын яриа”-нд хамгийн эхний /№001/ судалгааг Элэгний хатуурал болон үжилтэй өвчнүүдэд шингэний зүгшрүүлэг хийх нь сэдвээр “Эрчимт эмчилгээ судлал”-ын үндсэн мэргэшлийн 2-р дамжааны суралцагчдын баг бэлтгэж танилцуулав. Илтгэлийг УНТЭ-ийн “Эрчимт эмчилгээ судлал”-ын үндсэн мэргэшлийн 2-р дамжааны эмч П.Бадмаа танилцуулж, удирдсан эмч-багш УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Цэцгээгийн хамт амжилттай оролцлоо. Мөн АУ-ны доктор, ЦЭСЧШСТ-ийн их эмч Т.Саруул санал зөвлөмжийг өгч ажиллалаа.
Төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмч нараа тусалж дэмжин, хамтарч оролцсон Эрчимт эмчилгээний тасгийн хамт олон болон Их эмч Б.Цэцгээ, АУ-ны доктор, ЦЭСЧШСТ-ийн их эмч Т.Саруул, илтгэл хэлэлцүүлсэн резидент эмч нартаа баярлалаа. Цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.