“100 жил-100 судалгаа” аянд Зүрхний төвийн залуу эмч нарын баг хамт олноо манлайлан нэгдэж эхэллээ.
Байгууллагын 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй “100 жил-100 судалгаа” аяныг Зүрхний төвийн залуу эмч нарын баг дэмжин, /№002/ “Зүрхний хүнд зэргийн дутагдалтай өвчтөнүүдийн зүүн ховдлын цацалтын эзэлхүүнийг Гейтид спект цөмийн оношилгоо болон зүрхний хэт авиан шинжилгээгээр харьцуулан судалсан судалгааны дүн” сэдэвт судалгааг бэлтгэн, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Резидент эмч нарын яриа”-нд Зүрхний төвийн их эмч М.Буянбаатар илтгэж танилцууллаа. Мөн энэ удаагийн “Резидент эмч нарын яриа”-нд Монгол Улсын Хүний гавьяат эмч, УНТЭ-ийн Бөөрний төвийн зөвлөх эмч, клиникийн профессор Д.Чулуунцэцэг болон “МОН-ФА” Трейд ХХК-ны гүйцэтгэх захирал А.Дарьбал нар оролцож, резидент эмч нарын судалгаа, шинжилгээний ажлын сэдэл өгөх үнэ цэнтэй мэдээлэл хуваалцан хамтран ажиллалаа. Төгсөлтийн дараах сургалтад суралцаж буй эмч нараа дэмжин, хамтарч оролцсон Зүрхний төвийн хамт олон болон Бөөрний төвийн зөвлөх эмч, клиникийн профессор Д.Чулуунцэцэг, “МОН-ФА” Трейд ХХК-ны гүйцэтгэх захирал А.Дарьбал нартаа гүн талархал илэрхийлье!
Цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.