‘’100 ЖИЛ – 100 СУДАЛГАА’’ АЯНЫ №010 СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ТАНИЛЦУУЛАГДЛАА
2025 оны 2-р сарын 20-ны өдрийн резидент эмч нарын‘’Journal club’’-д: Яаралтай тусламж судлалын 2-р дамжааны резидент эмч А.Амгалан, Р.Даваахорол нар ‘’Яаралтай тусламжийн тасагт ирсэн амь тэнссэн байдалгүй өвчтөнд хэт авиан хяналт дор захын судсанд хүрц авах нь төвийн венийн судсанд гуурс байрлуулах тоог бууруулсан эсэхийг судалсан үр дүн’’ сэдэвт №010 дах судалгааг амжилттай танилцууллаа.Мөн Зүрхний төвийн залуу эмч Г.Насандэлгэр Нийт резидент эмч нарт “Зүрхний цахилгаан бичлэг үнэлэх"сэдвээр мэдээлэл хүргэж, туршлагаа хуваалцсанд талархалтай байна.