11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
"100 ЖИЛ – 100 СУДАЛГАА" АЯНЫ №011, 012 ДАХ СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ТАНИЛЦУУЛАГДЛАА

"100 ЖИЛ – 100 СУДАЛГАА" АЯНЫ №011, 012 ДАХ СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ТАНИЛЦУУЛАГДЛАА

"100 ЖИЛ – 100 СУДАЛГАА" АЯНЫ №011, 012 ДАХ СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ТАНИЛЦУУЛАГДЛАА
2025 оны 2-р сарын 27-ны өдрийн резидент эмч нарын "Journal club"-д
  • Мэдрэл судлалын 1-рдамжааны резидент эмч Х.Айдана, Ц.Цэгмэд нар "Оптикомиелит" сэдэвт №011 дэх судалгаа , Мэдрэл судлалын 1-р дамжааны резидент эмч Б.Мягмардулам, Х.Абуталиб нар "Тархины харвалт эрт илрүүлэх биомаркерууд" сэдэвт №012 дах судалгааг тус тус амжилттай танилцууллаа.
  • Судалгааг танилцуулсан тус резидент эмч нарын багт Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч АУ-нымагистр Б. Саруулцэцэг, их эмч, АУ-ны магистр Ц. Оюунчимэг нар мэргэжил арга зүйн чиглэл өгч, тэднийг бэлтгэн, хамтарч ажилласан төдийгүй өөрсдийн биеэр оролцож, нийт резидент эмч нарт зөвлөмж, тайлбарыг өгч “Эмч-багш”-ийн үүргээ амжилттай гүйцэтгэлээ.
  • Мөн резидент эмч нарт дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн, оношилгоо, эмчилгээний шинэ ололт, дэвшлийг байнга судалж, мэдлэгээ тасралтгүй өргөжүүлэхийн чухлыг онцлон захив. Байнга дэмжин хамтран ажилладаг АУ-ны доктор Т. Саруул болон АУ-ны магистр Б. Саруулцэцэг, АУ-ны магистр Ц. Оюунчимэг эмч нартаа баярлалаа.