11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Интермед эмнэлэг болон Сүхбаатар дүүргийн Сэлбэ эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, Интермед эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох болон Сүхбаатар дүүргийн Сэлбэ эмнэлгийн дарга М.Одгэрэл нарын тэргүүтэй удирдлагын багууд тус тус оролцлоо
  • ОУ-ын магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажиллан суралцах боломжийг хангах, сайн туршлагаас суралцах, харилцан туршлага солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх, өвчтөн шилжүүлэх зохицуулалтыг тодорхой болгох, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын хамтарсан багаар эмнэлзүйн төвөгтэй асуудлыг зөвлөлдөн шийдвэрлэх, мэргэжил арга зүйн туслалцааг харилцан үзүүлэх зорилготой юм.

  • Харин Сүхбаатар дүүргийн Сэлбэ эмнэлгийг дүүргийн “Жишиг эмнэлэг” болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд УНТЭ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбогдох мэргэжил арга зүйн бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлж, хамтран ажиллах юм

  • Жил бүр 350 мянга гаруй иргэнд амбулаторийн, 20 мянга гаруй хүнд хэвтүүлэн эмчлэх, 15 мянга гаруй иргэнд мэс заслын, 25 мянга гаруй хүнд амь тэнссэн үеийн яаралтай тусламж үзүүлдэг бөгөөд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах дэлхийн дэвшилтэт технологийг нутагшуулсан, шилдэг технологи, иновацийг эзэмшиж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг эрхэмлэж ажилласан УНТЭ-ийн хамт олон бидний үүд хаалга 100 жилийн арвин туршлагаа хуваалцаж, хамтран ажиллаж, хамтдаа хөгжихөд хэзээд нээлттэй гэдгээ хэлэхэд бахархалтай байна.